80
Онцгой байдлын ерөнхий газраас усны осол их гардаг Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон зэрэг нийт 399 байршлыг усны ослын хар цэг гэж тогтоожээ. Цэгүүдэд “Ус руу орж болохгүй” гэсэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ самбар байршуулж, иргэдэд анхааруулсан байна.
Улаанбаатар хот, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад усанд осолдох тохиолдол давамгайлдаг байна. Нийслэл хотын хувьд хүн амын төвлөрөл ихтэй байдаг тул амралтын өдрүүдээр иргэд Туул голын эрэг дээр амарч зугаалах нь элбэг байдаг. Харин Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг, гол мөрөн ихтэй. Мөн Сэлэнгэ, Дорнод аймагт ялгаагүй амрагч, жуулчид ихтэй зуныг өнгөрүүлдэг байна.
