Home Zug flashТамхины хяналтын тухай хуулийн төсөл дараагийн шатандаа шилжлээ. Харин өнөөдрийн хамгийн том өөрчлөлт юу байв?

Тамхины хяналтын тухай хуулийн төсөл дараагийн шатандаа шилжлээ. Харин өнөөдрийн хамгийн том өөрчлөлт юу байв?

by chimka chimka

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн санал хураалт өндөрлөж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Шижирийн гаргасан санал дэмжигдэж, тамхины амт болон тамхины өөрийн үнэрээс бусад бүх төрлийн үнэр, амт оруулсан тамхин бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох зохицуулалт хэвээр үлдлээ.

Энэ нь зөвхөн цахилгаан тамхи биш. Халаадаг тамхи, хамрын тамхи, никотинтой уут, мөн амт оруулсан янжуур зэрэг үнэр, амт нэмсэн бүх төрлийн бүтээгдэхүүнд хамаарах зохицуулалт юм.

Өнөөдрийн зах зээлийн бодит нөхцөлөөс харахад янжуур тамхины зах зээлийн 60 гаруй хувь нь гаа болон бусад үнэр, амттай бүтээгдэхүүнээс бүрддэг. Халаадаг тамхины хэрэглээний дийлэнх, цахилгаан тамхины бараг бүх зах зээл мөн адил амттай бүтээгдэхүүн дээр суурилдаг.

Ийм нөхцөлд хууль хэрэгжиж эхэлбэл зах зээлийн томоохон хэсэг нэг өдрийн дотор хууль ёсны худалдаанаас шахагдах эрсдэл үүснэ. Эрэлт хэвээр байхад нийлүүлэлтийг бүрэн хориглох бодлого нь хэрэглээг зогсоох уу, эсвэл хууль бус худалдаа, хил дамнасан наймаа, онлайн хар захыг нэмэгдүүлэх үү гэдэг хамгийн том асуулт хэвээр байна.

Хуулийн төсөл одоо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдэх бөгөөд энэ үе шатанд дээрх зохицуулалтын эдийн засаг, хууль сахиулах байгууллагын чадавх, хууль бус зах зээлд үзүүлэх нөлөөллийг бодит тооцоо, судалгаанд үндэслэн дахин нягтлах шаардлагатай байна.

Насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах зорилго чухал. Гэхдээ энэ зорилгод хүрэх арга нь хууль ёсны зах зээлийг бүхэлд нь хаах биш, насны хатуу хяналт, лиценз, хууль бус худалдаатай тэмцэх бодит хэрэгжилт байх ёстой.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00