Home Zug flashНийслэлд Гал түймрийн 44 дуудлага бүртгэгдэж, 56,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн аварчээ

Нийслэлд Гал түймрийн 44 дуудлага бүртгэгдэж, 56,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн аварчээ

by Naraa Nar

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 25, гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 67 иргэний аюулгүй байдлыг ханган, 56,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна. Иймд:

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагах,
  • Гэнэтийн хүчтэй түр зуурын аадар борооны үед үер, усны аюулаас сэргийлэх,
  • Хол, ойрын замд баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээж болзошгүй гал түймэр, осол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00