47
Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр дүрэм зөрчсөн 18 сурагч математик, биологийн шалгалтын оноогоо тэглүүлсэн байна. Тодруулбал, шалгалтын танхимд гар утастайгаа орохыг хориглодог бөгөөд орсон тохиолдолд шалгалтын дүн оноог хүчингүй болгодог журамтай.
Гэтэл шалгалтын анги танхимд гар утсаа нууцаар авч орсон нь илэрсэн 18 сурагчийн биологи, математикийн дүн оноогоо хүчингүй болгуулжээ.
Шалгалт зургаадугаар сарын 25-28 буюу нийт дөрвөн өдөр улс орон даяар явагдсан юм.
