36



Улсын Их Хурлын Тамгын газраас Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төвийг 2026 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулж байна.
Хоёр өдрийн турш иргэдэд парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслүүдтэй танилцах, санал өгөх, болон цахим системийг ашиглан нийтийн өргөдөл, гомдол хэрхэн санаачлах, бодлогын шийдвэр гаргах үйл явцад санал, байр сууриа илэрхийлэх, иргэдийн оролцоог хангах цахим үйлчилгээний талаар арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.



