27
НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор батлагдсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг баталсан байна. Гэвч эдгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва уриалга гаргав.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойролцоох 50 метр доторх газрын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж, илүү аюулгүй, цэвэрхэн орчныг бүрдүүлж ажиллахыг уриалав.
