Home Zug flashУИХ-ын гишүүн асан З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ

УИХ-ын гишүүн асан З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ

by Naraa Nar

УИХ-ын гишүүн асан З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2026.06.30/ болж, анхан шатны шүүхээс оноосон хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2026 оны дөрөвдүгээр сард шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байсан. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00