Home Zug flashКим Жон Ун 10 мянган тоннын сөнөөгч хөлөг бүтээх үүрэг өгчээ

Ким Жон Ун 10 мянган тоннын сөнөөгч хөлөг бүтээх үүрэг өгчээ

by Naraa Nar

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тэнгисийн цэргийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 10 мянган тоннын ангиллын шинэ сөнөөгч хөлөг барих ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Шинэ хөлөг нь БНАСАУ-ын сүүлийн жилүүдэд хөгжүүлж буй хамгийн том гадаргын байлдааны хөлгүүдийн нэг байх бөгөөд орчин үеийн пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж, олон зориулалтын радарын цогц системээр тоноглогдохоор төлөвлөгдөж байна.

Удирдагч Ким Жон Ун дээрх шийдвэрийг гаргахдаа долдугаар сарын 3-н буюу өнгөрсөн баасан гарагт 5000 тонн жинтэй “Kang Kon” хөлөг онгоц, далавчит пуужингийн гол их буу, автомат их бууны туршилт, цахим байлдааны системийн туршилт, бай илрүүлэх, мэдээлэл боловсруулах чадавхыг туршиж, үнэлжээ. Туршилтын дараа Ким Жон Ун албан тушаалтнууддаа хоёр сарын дотор хөлгийг идэвхтэй ажиллагаанд оруулахыг тушаасан гэж төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.

Өмнөд Солонгосын албаны хүмүүс болон шинжээчид энэхүү хөлгийг ОХУ-ын тусламжтайгаар бүтээсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаатай холбоотой аж.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00