41


Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 41 хоног үлдээд байна.
Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбайн гадна тохижилтын ажил 90 гаруй хувьтай, дотор заслын ажил төлөвлөгөөний дагуу эхэлсэн байна. Хурлыг зохион байгуулах хүрээнд түр байгууламж байдлаар барих 12 барилгыг GL францын барилгын компани гүйцэтгэж байгаа. Наймдугаар сарын 6 гэхэд ажлыг бүрэн дүүргэж хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. Мөн нийт 12 га талбайг зүлэгжүүлж, 4800 гаруй бут сөөг тарьж, тохижуулах ажлыг үндсэндээ бүхэн гүйцэтгээд байгаа юм.
Бүтээн байгуулалтын ажлыг хоёр ээлжээр гүйцэтгэж байгаа бөгөөд шөнийн ээлжийн ажлын явцтай салбарын сайд танилцсан байна.


