147
“Адууны соёл” тусгай үзэсгэлэн худалдаа нь монгол адуутай холбоотой өв соёл, уламжлал, үндэсний үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэгчид, гар урчуудын бүтээлийг дэмжих, адууны аж ахуйтай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос танилцуулах зорилготой юм.
Арга хэмжээний хүрээнд иргэд, жуулчид монгол адууны түүх, өв уламжлал, ахуй соёлтой танилцахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Үзэсгэлэн хүй долоон худагт 7 сарын 10-13нд гарна.
