Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрүүдийн түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэдэг болжээ.Ерөнхийлөгчийн зочилсон “Тод оймс” ХХК 2011 онд байгуулагдсан. 200 гаруй ажилтантай. Жилдээ 1,000 тн түүхий ноос бэлтгэх, 200 тн утас, 10 сая хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай.
Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдээ 12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, дотооддоо 16 салбараар борлуулахын зэрэгцээ Орос, Казахстан, Солонгос, Япон, Америк, Герман, Франц зэрэг 16 улсад экспортолж байна.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч түүхий эдээ нөөцлөн, үйлдвэрлэлээ өргөтгөжээ.
ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ДҮНД “ГОЁЛ КАШМЕР” ХХК ХҮЧИН ЧАДЛАА 30 ХУВИАР НЭМЖЭЭ
“Гоёл кашмер” ХХК 2005 оноос ноос, ноолууран сүлжмэл, оёмол, нэхмэл, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Хоногт 500-1,000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
200 гаруй ажилтантай. 10 салбар дэлгүүртэй, 20 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортолдог. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 24 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авч хүчин чадлаа өргөтгөсөн байна.

Тухайлбал 2024 онд 26.8 тн түүхий эд бэлтгэсэн бол энэ онд 81.5 тн-ыг бэлтгэжээ. Мөн хугацаанд тоног төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ, экспортын борлуулалтын орлого тус бүр 30 хувиар, ажлын байр 25 хувиар нэмэгджээ. “Гоёл кашмер” ХХК үндсэн үйлдвэрлэлээс гадна хүнсний хаягдлаар хөрсний Компост бордоо гаргаж авсан бөгөөд нэг тн бордоо 3,000 тн нүүрс хүчлийн хий бууруулдаг юм байна.

