Home Онцлох мэдээТуулын хурдны замын бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил 3 дугаар сард эхэлнэ

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил 3 дугаар сард эхэлнэ

by chimka chimka

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээлснээр төслийн хүрээнд дам нуруу цутгах талбай бэлтгэх бөгөөд нийт 84 ширхэг дам нуруу цутгахаас одоогоор 10 дам нурууг цутгах талбай бэлэн болсон байна.

Бэлтгэсэн дам нурууг төв кемпээс зүүн зүгт баригдах 9.8 км урт гүүрэн байгууламжид ашиглах юм. Төслийн зураг төсөл боловсруулалт дуусч, одоогоор хөрвүүлгийн болон баталгаажуулалтын шатанд явж байна. Нарийвчилсан ажлын зураг 90 хувьтай, түр зам байгуулах ажил 50 хувьтай байгаа аж.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00