Home Zug flashЧУУЛГАН: Монгол Улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

ЧУУЛГАН: Монгол Улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

by chimka chimka

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн П.Дэлгэрнаран өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх саналыг гишүүдийн олонх дэмжиж УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.

Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр соёрхон батлагдсантай холбогдуулан “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталсан юм.

banner

Чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух 21 Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг хамтад нь хэлэлцэн дэмжлээ.

Элчин сайд нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах, харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гэх мэт чиг үүрэгтэй байдаг.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00