Home Онцлох мэдээ‘’ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ’’ ХК зах зээлд шинэ бүтээгдэхүүн танилцуулна

‘’ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ’’ ХК зах зээлд шинэ бүтээгдэхүүн танилцуулна

by chimka chimka

‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн ШИНЭ ТӨРЛИЙН НҮҮРСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэж, албан ёсоор БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо.

Тавантолгой ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Цанхийн 3 дах уурхайг 2025 оны 01 сарын 13-ний өдөр нээж, шинэ сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Уг бүтээгдэхүүний үнслэг 10-аас бага, Дэгдэмхий бодисын хэмжээ 37-оос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш, хүхэр 0.6-аас бага буюу сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ төрлийн нүүрсэн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд урт хугацаанд тогтвортой нийлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00