24


Алтны үнэ тав дахь өдрөө дараалан өсөж, дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны зөрчил улам хурцадсан, мөн АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, Холбооны нөөцийн сан аравдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан найдвартай активууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаад байгаа юм.
Ийнхүү алтны спот үнэ 0.6 хувиар өсөж, нэг унц нь 4233.06 ам.долларт хүрсэн бол өмнөх өдрийн арилжааны явцад 4241.77 ам.долларт хүрчээ. Харин 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 1.1 хувиар өсөж, нэг унц нь 4246.6 ам.доллар болов.