Хотын дарга манай дүүргийн 26-р хороонд ажиллах үеэрээ оршин суугчдад тулгамддаг чухал асуудлыг шийдвэрлэлээ. Энэ нь, өнгөрсөн онд “Нарны хороолол”-оос төмөр зам дээгүүр хойшоо чиглэлтэй 105 метр урттай, Саруул захын урд хүрэх гүүрэн гарцыг ашиглалтад оруулсан.
Тэгвэл дээрх явган хүний гүүрэн гүүрэн гарцыг Нарны зам дээгүүр буюу “Монгол эм Импекс” тал руу буухаар үргэлжлүүлж хийхээр боллоо. Энэ ажлыг НТХО-аар хийх бөгөөд ингэснээр “Нарны хороолол”-ын 20 мянга орчим оршин суугч хотын төв рүү орохын тулд тойрч явах, хөдөлгөөний эрчим ихтэй авто замаар гарах шаардлагагүй гүүрэн байгууламжаар аюулгүй зорчих боломж бүрдэнэ.
Мөн НЕБ-ын 141-р сургуулийн 960 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг тус сургуулийн хажуугийн хөл бөмбөгийн талбайд бус харин нийслэлээс ААН-ээс худалдан авсан 4000м2 талбай дээр барихаар боллоо.
