Home Zug flashАТГ:Өмнөговь аймгийн ЗД Н.Энхбат яллагдагчаар татагджээ

АТГ:Өмнөговь аймгийн ЗД Н.Энхбат яллагдагчаар татагджээ

by chimka chimka

 Энэ оны хоёрдугаар сард АТГ-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, түүний багын найз Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн,  түүгээр зогсохгүй Засаг дарга Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсан байдаг. 

Тэгвэл, Н.Энхбат нь хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт АТГ-т ирж мэдүүлэг өгсөн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа юм байна. 

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00