“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай хамтарсан мэдэгдэл”-д нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон нөгөө талаас Евразийн эдийн засгийн комиссыг төлөөлж тус комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдаа хариуцсан сайд А.А.Слепнев нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хэлэлцээрийг 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг албан ёсоор баталгаажууллаа.
Энэхүү хэлэлцээрийг УИХ-аас 2025 оны 12-р сард соёрхон баталсан бөгөөд хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой гэж үзжээ. Түр хэлэлцээрээр Монголын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд холбооны улсууд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан бөгөөд ихэнх нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна.
