Home Zug flash2026 онд нийт 19 байршилд 17.1 км шугам угсарна

2026 онд нийт 19 байршилд 17.1 км шугам угсарна

by chimka chimka

Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа.

Геодези, усны барилга байгууламжийн газраас дараах чиглэлээр ажлууд хэрэгжүүлж байна.

  1. Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар арчлалт,
  2. Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний угсралт, засвар арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ,
  3. Өндөржилт төлөвлөлтийг мөрдүүлж, инженерийн зураг төсөл зөвшилцөх,
  4. Өргөлтийн насос станцын хэвийн үйл ажиллагааг хангах,
  5. Мониторингийн цооногийн ашиглалт, судалгаа, шинжилгээний ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.

Тодруулбал, энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 31 байршилд 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээс зургаан байршилд 5415 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж тээвэрлэлээ.

2026 онд нийт 19 байршилд 17.1 км шугам угсарна. Үүнээс зургаан байршилд авто замын борооны ус зайлуулах 1.2 км  шугам угсарч дууссан. Нэн шаардлагатай ус тогтдог гурван байршилд нэг км шугам угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна.

banner

Авто замын борооны ус зайлуулах шугамуудаас насжилт дууссан, олон жил дагтаршсан лагийг өндөр даралттай тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил 30 хувьтай хийгдэж байна. Энэ онд нийт 63 байршилд 43 км шугамыг цэвэрлэж шугамын хэвийн ажиллагааг хангахаар төлөвлөлөө.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00