Home ЭнтертайнментGame on6 дугаар сарын Монгол бөхийн барилдааны хуваарь

6 дугаар сарын Монгол бөхийн барилдааны хуваарь

by Naraa Nar

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос зургадугаар сард болох барилдааны хуваарийг зарласан. Өнөөдөр Макс группийн шинэ бүтээн байгуулалт цахилгаан станцын шав тавих бөхийн барилдаан Говь-Алтай аймгийн Төгрөг суманд болно. Тус барилдааны түрүү бөх 120 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 15 сая төгрөгийн шагнал гардах юм.

Монгол Бөхийн Өргөөнд болох барилдааны хуваарь:

  • 06-ны Бямба гарагт, 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам-2026
  • 07-ны Ням гарагт, 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 27-ны Бямба гарагт, 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр Хүрээ цам даншиг наадам-2026
  • 28-ны Ням гарагт, 15:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр Хүрээ цам даншиг наадам-2026 болох аж.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00