Home ЭнтертайнментGame onДАШТ-2026-ын шинэ од Айюб Буадди гэж хэн бэ?

ДАШТ-2026-ын шинэ од Айюб Буадди гэж хэн бэ?

by Naraa Nar

Мароккогийн залуу хагас хамгаалагч Айюд Буадди Бразилтай хийсэн тоглолтод гайхалтай тоглож, багтаа 1:1 харьцаатай тэнцэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ. Тэрээр 18 насандаа дэлхийн аваргын тайзнаа хамгийн их яригдсан залуу тоглогчдын нэг болоод байна.

Түүний тухай 10 сонирхолтой баримт

Ердөө 18 настай
Айюб Буадди 2007 оны 10-р сарын 2-нд Францын Сенлис хотод төрсөн. Одоо ердөө 18 настай ч дэлхийн аваргын тайзнаа гараад байна.

Францыг биш Марокког сонгосон
Тэрээр Францын бүх насны шигшээ багуудад тоглож байсан ч 2026 оны ДАШТ-ий өмнө Мароккогийн шигшээг сонгосон. Энэ шийдвэр Мароккод том олз болсон гэж үнэлэгдэж байна.

16 настайдаа мэргэжлийн дебютээ хийсэн
Буадди 16 насандаа Францын алдарт LOSC Lille багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглож эхэлжээ.

Европын тэмцээний рекорд эзэмшигч
16 нас 3 хоногтойдоо Европын клубүүдийн тэмцээнд тоглосон хамгийн залуу хөлбөмбөгчдийн нэг болсон.

17 насны төрсөн өдрөөрөө Реал Мадридыг хожсон
Түүний 17 насны төрсөн өдөр таарахад Лилль баг Real Madrid-ыг Аваргуудын лигт 1:0-ээр хожиж байв. Буадди тоглолтын шилдгүүдийн нэгээр нэрлэгдсэн.

Сурлагаараа ч онцгой
Тэр зөвхөн хөлбөмбөгчин биш. 15 настайдаа Францын Ерөнхийлөгчийн ордонд болсон илтгэлийн уралдаанд түрүүлж байсан бөгөөд математик, шинжлэх ухааны хичээлээр өндөр амжилт гаргажээ.

Бразилын эсрэг дэлхийд танигдав
ДАШТ-ий эхний тоглолтод Марокко Бразилтай 1:1-ээр тэнцэхэд Буадди 90%+ дамжуулалтын амжилт үзүүлж, талбайн төвд гайхалтай тоглолт үзүүлсэн.

Европын том клубүүд сонирхож байна
Түүнийг Arsenal F.C., Paris Saint-Germain, Liverpool F.C. зэрэг багууд сонирхож байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

1.85 метр өндөр
Төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бөгөөд хүч, техник, тоглолт унших чадвараараа онцлог.

“Дараагийн Беллингем” гэж нэрлэгдэж эхэлжээ
Зарим шинжээчид түүний бие бялдар, тоглолтын ухаан, наснаасаа илүү төлөвшсөн байдлыг нь Jude Bellingham-тай зүйрлэж байна.

Эх сурвалж: Reuters

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00