48
Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбогдуулан 150 сая төгрөгийн шагналын сантай ARA OPEN 2026 тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Архангайчууд орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж буй юм.
