Home Zug flashХурдан морины сэрвээний өндрийг дулаан мэдрэгчтэй төхөөрөмжөөр хэмжинэ

Хурдан морины сэрвээний өндрийг дулаан мэдрэгчтэй төхөөрөмжөөр хэмжинэ

by Naraa Nar

Тун удахгүй болох Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр: Баяр наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илэрч, наадамчин олны гонсойлгосон асуудал сүүлийн жилүүдэд гарч байна. Тиймээс энэ жил наадмаар зодоглох бөхчүүдээс допингийн урьдчилсан шинжилгээ авсан. Одоогоор допинг илэрсэн бөх байхгүй. Ирэх жилээс 17 тэрбум төгрөгөөр итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монгол Улс худалдан авч, дараа дараагийн баяр наадамд зодоглох бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болно. 

Хурдан морины тухайд эрлийз, монгол морь, сэрвээний өндрийг хэмжихтэй холбоотой маргаан гардаг. Энэ маргааныг шийдэх зорилгоор дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулах, энэ ажлыг хууль хяналтын байгууллагынхан зохион байгуулахаар болсон. Уг төхөөрөмжийг Хүй долоон худагт хоёр хоногийн өмнө суурилуулсан. Төхөөрөмжийг туршиж үзсэн. Уяач нар өргөнөөр оролцож бүгд хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулан стандартыг шинэчлэн баталсан гэв.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00