Home ЭнтертайнментGame onЭрэгтэй волейболын үндэсний шигшээ баг “Silk Road Supernova Volleyball International Invitational” тэмцээнийг зорилоо

Эрэгтэй волейболын үндэсний шигшээ баг “Silk Road Supernova Volleyball International Invitational” тэмцээнийг зорилоо

by Naraa Nar

Монгол Улсын эрэгтэй волейболын үндэсний шигшээ баг “Silk Road Supernova Volleyball International Invitational” олон улсын тэмцээнд оролцохоор БНХАУ-ын Фэнчэн хотыг зорилоо.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Австрали улсын үндэсний шигшээ багууд өрсөлдөнө.

Түүнчлэн БНХАУ-ын үндэсний шигшээ баг нь энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай багтай нэг хэсэгт багтсан тул энэхүү олон улсын тэмцээн нь ирэх албан ёсны өрсөлдөөний өмнөх чухал сорилт, бодит үнэлгээ авч, үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломж юм.

Тэмцээний дараа манай эрэгтэй үндэсний шигшээ баг Вьетнам улсын үндэсний шигшээ багтай 7 хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдаж, бэлтгэлээ улам эрчимжүүлсний дараа эх орондоо ирнэ.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00