Home Zug flashГаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ААН, гадаад худалдаанд оролцогчдоос нээлттэй санал, сэтгэгдлийг авч тусгана

Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ААН, гадаад худалдаанд оролцогчдоос нээлттэй санал, сэтгэгдлийг авч тусгана

by Naraa Nar

Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Тус арга хэмжээнд Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам болон бусад холбогдох яамнуудын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, МУИС-ийн Бизнесийн сургууль, зөвлөн туслах болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх ITDM “Монголын олон улсын худалдааг дэмжих төсөл”, мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцож, хуулийн шинэчлэлийн хүрээнд санал бодлоо солилцсон байна.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь 2008 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл үүргээ 18 жилийн хугацаанд биелүүлжээ. Харин тус хугацаанд энэхүү 2 гол хуульд 240 удаагийн их бага хэмжээний өөрчлөлт орж тусгагдсан байна. Мөн гаалийн харилцааг зохицуулж буй бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлтүүд тусгагдаж, шинэчлэгдсэн батлагдсаар байгаа нь энэхүү хуулийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай болсныг илтгэж байгаа юм.

Иймд тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, цахим худалдаа, мэдээлэл солилцооны шинэ орчинд нийцүүлэн шинэчлэх, хэрэгжилтэд ээлтэй, уян хатан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, өөрчлөгдөж буй нөхцөлд хурдан дасан зохицох боломжтой хууль, эрхзүйн орчныг бий болгох, Монгол Улсын олон улсын үүрэг амлалт, дэлхийн гаалийн шилдэг стандарт, практикт бүрэн нийцүүлэн боловсруулах чиглэлд анхаарч ажиллана. Цаашид иргэд, ААН, гадаад худалдаанд оролцогчдоос нээлттэй санал, сэтгэгдлийг авч шинэчилсэн найруулгын төсөлд тусгах юм.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00