Home Zug flashТрамп 60 гаруй оронд дахин шинэ тариф ногдуулахаар төлөвлөж байна

Трамп 60 гаруй оронд дахин шинэ тариф ногдуулахаар төлөвлөж байна

by Naraa Nar

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийн 60 гаруй худалдааны түнш орноос импортлох бараанд 10-12.5 хувийн шинэ тариф ногдуулах санал боловсруулжээ. Энэхүү арга хэмжээ нь албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдааг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-ын худалдааны бодлогын дараагийн томоохон өөрчлөлт гэж үзэж байна.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар (USTR)-ын мэдээлснээр, шалгалтад хамрагдсан орнууд албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн барааг нийлүүлэлтийн сүлжээнээс хангалттай хэмжээнд таслан зогсоож чадаагүй нь шударга бус өрсөлдөөнийг бий болгож, Америкийн үйлдвэрлэгчид болон ажиллах хүчний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэжээ.

Боловсруулагдаж буй саналын төсөлд 45 оронд 12.5 хувийн тариф, 15 оронд 10 хувийн тариф ноогдуулахаар тусгагдаж байгаа гэнэ. Өндөр тарифын ангилалд БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ зэрэг томоохон худалдааны түншүүд багтаж байгаа бол Европын Холбоо, Их Британи, Канад, Мексик зэрэг орнуудад бага түвшний тарифын санал тавигдсан байна.

Энэхүү санал нь АНУ-ын Дээд шүүх өмнө нь Трампын өргөн хүрээтэй тарифын зарим шийдвэрийг хүчингүй болгосны дараа Худалдааны тухай хуулийн 301 дүгээр зүйлд тулгуурлан хэрэгжүүлэхээр боловсруулсан шинэ арга хэмжээ юм. Одоогоор уг санал нь олон нийтийн хэлэлцүүлэг, санал авах шатандаа байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна.

Эдийн засагчдын үзэж буйгаар, энэхүү тариф батлагдвал импортын барааны үнэ өсөх, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд дарамт үүсэх, мөн АНУ болон худалдааны түнш орнуудын хооронд шинэ худалдааны маргаан өрнөх эрсдэл нэмэгдэх магадлалтай байна.

Эх сурвал: ABC news, Reuters

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00