Home Zug flashЦахим шилжүүлэггүйгээр шууд авах боломжтой тусламж, үйлчилгээнүүд

Цахим шилжүүлэггүйгээр шууд авах боломжтой тусламж, үйлчилгээнүүд

by Naraa Nar

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шууд үйлчилгээ авах боломжтой амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, жирэмсэн эх, хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалтыг тусгасан шинэчилсэн журам боловсруулжээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн, даатгуулагчдад үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор боломжит цахим шийдэл, зохицуулалтуудыг үе шаттайгаар нэвтрүүлж, тасралтгүй ажиллаж байна.

Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон амбулаторийн үзлэгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь удаагаа шатлал алгасан авах тохиолдолд:

• Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим шилжүүлэгтэй бол хамтын төлбөргүй;

• Цахим шилжүүлэг аваагүй бол 20,000 төгрөгийн хамтын төлбөр төлөх зохицуулалт хэрэгжинэ.

Харин дараах тусламж, үйлчилгээг өмнөхийн адил цахим шилжүүлэггүйгээр шууд авах боломжтой. Үүнд: хавдар, халдварт өвчин, шүд, амны хөндий, чих, хамар, хоолой, арьс, харшил, нүд, сэтгэц, зан үйлийн эмгэг, осол гэмтэл, мэс засал, диализ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, архаг өвчний хяналтын үзлэг, мэс заслын боолт, амбулаториор хийх оношилгоо, ажилбар зэрэг тусламж, үйлчилгээ багтаж байна.

Мөн шинэ зохицуулалтаар:

• Жирэмсний хяналтад анх удаа үзүүлэхэд цахим шилжүүлэг шаардлагатай бөгөөд дараагийн үзлэгүүдэд шаардахгүй.

• 0–18 насны хүүхэд бүх төрлийн тусламж, үйлчилгээг цахим шилжүүлэггүйгээр авах боломжтой.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00