79
ЛАОС УЛС: Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам 2026–2027 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд нийт 9 тэтгэлэг олгоно. Сургалт нь лаос хэлээр явагдах бөгөөд суралцахаас өмнө 1 жилийн лаос хэлний бэлтгэлд хамрагдана.
| Суралцах түвшин | Квот | Сургалтын хэл |
|---|---|---|
| Бакалавр | 8 суралцагч | Лаос хэл (1 жилийн хэлний бэлтгэлтэй) |
| Магистр | 1 суралцагч | Лаос хэл (1 жилийн хэлний бэлтгэлтэй) |
1. Тэтгэлэгт багтах зардлууд
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн сургалтын төлбөр;
- Оюутны байр;
- Сар бүрийн тэтгэмж;
- 1 жилийн Лаос хэлний бэлтгэл тус тус багтана.
дэлгэрэнгүйг энд дарж танилцана уу!
БОЛГАР УЛС: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд нийт 8 тэтгэлэг олгоно. Бакалаврын сургалт болгар хэл дээр /1 жилийн хэлний бэлтгэлтэй/, магистр, докторын сургалт нь болгар эсвэл англи хэл дээр явагдана.
| Суралцах түвшин | Квот | Сургалтын хэл |
|---|---|---|
| Бакалавр | 3 суралцагч | Болгар хэл (1 жилийн хэлний бэлтгэлтэй) |
| Магистр | 4 суралцагч | Болгар эсвэл англи хэл |
| Доктор | 1 суралцагч | Болгар эсвэл англи хэл |
1. Тэтгэлэгт багтах зардлууд
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамж;
- Оюутны байр;
- Сар бүр тэтгэмж;
- Бакалаврын хувьд 1 жилийн болгар хэлний бэлтгэл тус тус багтана.
Дэлгэрэнгүйтэй энд дарж танилцана уу!
