Home Zug flashОрон нутгийн зам ашигласны төлбөрийг 10,000 төгрөг болгосныг цуцлуулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг 10,000 төгрөг болгосныг цуцлуулах гарын үсэг цуглуулж эхэлжээ

by Naraa Nar

Иргэн Э.Батбаяр 08-р сарын нэгний өдрөөс эхлэн орон нутгийн зам ашигласны төлбөрийг 10000 төгрөг болгосныг эсэргүүцэж нийтийн өргөдлийн системд шийдвэрийг цуцлуулах гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тэрээр өргөдөлдөө: Зам тээврийн яамнаас орон нутгийн зам ашигласаны хураамж төлбөрийг 10,000төгрөг болгон нэмж байгаа тухай мэдээлсэн.Үүнийг бид хэрхэвч зөвшөөрч хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.Хураамж татвар ихэдсэнүү гэхээс огт дутаагүй.Энэ шинээр нэмсэн 10,000төгрөгийн хураамжийг цуцлахыг хүсэж байна гэжээ.

Өмнө нь иргэд орон нутгийн автозам ашигласан төлбөрт 1000 төгрөгийн хураамж төлж байсан юм.

Дэмжиж гарын үсэг зурахыг хүсвэл энд дарна уу!

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00