Орхон аймаг дахь Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд зохион байгуулж буй БНСУ-ын “АСАН эмнэлэг”-иын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөө 2 дахь өдрөө үргэлжилж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Үзлэгийн хүрээнд иргэд уушгины эмгэг, архаг өвчний үзлэг, чих, хамар, хоолойн үзлэг, дотрын үзлэг, хөхний эхо шинжилгээ, нөхөн сэргээх болон пластик мэс заслын үзлэг, зөвлөгөөнд хамрагдаж байна.
Тус үйл ажиллагаа 2026 оны наймдугаар сарын 3–5-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Ажлын алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Орхон аймаг дахь Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв хамтран зохион байгуулж байна.




