МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдоржийн нэрэмжит “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадам улсын хэмжээнд нээлттэй зарлагдлаа.
Тус наадам нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 12–17 насны шүлэг, яруу найраг сонирхогч хүүхэд бүрд нээлттэй бөгөөд авьяас чадвараа сорих, уран бүтээлээ олон нийтэд таниулах боломжийг олгож байна.
Наадамд оролцох хүүхдүүд өөрсдийн зохиосон нэг шүлгээ 2026 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл horjoontoizam@gmail.com цахим шуудангаар илгээнэ.
Шүлгээ илгээхдээ аймаг, сум, сургууль, ангийн нэр, холбогдох утасны дугаар, мөн эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийн утасны дугаарыг заавал хавсаргана.
Хоёрдугаар шатанд шалгарсан 25 оролцогчийг 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр зарлах бөгөөд шалгарсан хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийнхаа хамт хүрэлцэн ирэхийг анхааруулж байна.
Наадмын эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслол 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар хотод болно.
Шагналын сан:
Холбоо барих утас: 99998416, 89100937
Хүүхэд багачуудын уран бүтээл, авьяас билгийг нээн хөгжүүлэх, яруу найрагт дурлах хүсэл сонирхлыг нь дэмжих зорилготой тус наадмын мэдээллийг хүрэх учиртай хүүхэд бүрд түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна.
Ирээдүйн яруу найрагч хүүхдүүд ээ, авьяас билгээ сорьж, “Мөнгөн морь” наадамдаа идэвхтэй оролцоорой!
