Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль өнөөдрөөс буюу 08-р сарын 21-ээс эхлэн 08-р сарын 23-ы өдрийг дуустал Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана.
Соёлын биет бус өвийг таниулан сурталчилах зорилготой тус наадамд Монгол орны бүх аймаг сумдаас өв тээгчид ирж оролцдогоороо онцлог юм. ”Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг үзэж, сонирхох иргэдэд зориулан Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй автобус үйлчилж эхлээд байна.
Автобус өдөр бүр 07:00-21:30 цагийн хооронд 18 минут тутамд явна.
Одоогоор сэтгэгдэл алга.