2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Anionic Polyacrylamide” гэх бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ

2026-04-30 398

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд иргэн Г.Уянгаас “...Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гол дотор Хятад хүмүүс өрөмдлөг хийгээд байна” гэх гомдол мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Энэ талаар ЦЕГ-аас шалгалтаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” гэх бодисыг тусгай зөвшөөрөл аваагүй, ашигласан үйл баримт тогтоогдсон.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хууль 5.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт заасны дагуу уг зөрчлийг шалгах шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газарт харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар энэ сарын 17-ны өдөр албан мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. "Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус тус авах шаардлагатайг зөвлөж байна" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ.

Сонирхуулахад, Anionic Polyacrylamide (APAM) буюу Анион полиакриламид нь усанд өндөр уусдаг, өндөр молекул жинтэй синтетик полимер бодис юм. Энэ нь сөрөг цэнэгтэй (анион) идэвхтэй бүлгүүдийг агуулдаг тул усан дахь эерэг цэнэгтэй хэсгүүдийг өөртөө татаж, тунадасжуулах (флокуляци) шинж чанартай байдаг. 

Үүний үндсэн шинж чанар болон хэрэглээг доор дурдвал:

  • Ус цэвэрлэгээ: Үйлдвэрийн бохир ус, ялангуяа төмөрлөг, нүүрс угаах, химийн үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэхэд хамгийн өргөн ашигладаг.
  • Уул уурхай ба Газрын тос: Өрөмдлөгийн шаврын зуурамтгай чанарыг зохицуулах, өрмийн хошууны ашиглалтын хугацааг уртасгах, уул уурхайн баяжуулах явцад тунадасжуулагчаар ашиглагддаг.
  • Хөдөө аж ахуй: Хөрсний бүтцийг сайжруулж, ус нэвчилтийг нэмэгдүүлэн, элэгдлээс хамгаалахад тусалдаг.
  • Цаасны үйлдвэрлэл: Цаасны бат бөх чанарыг сайжруулах, түүхий эдийн гарцыг нэмэгдүүлэхэд туслах бодисоор ашигладаг. 

Энэхүү бодис нь ихэвчлэн цагаан нунтаг эсвэл мөхлөг хэлбэртэй байдаг бөгөөд рН-ийн утга нь 7-14 буюу шүлтлэг орчинд илүү үр дүнтэй ажилладаг байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 71
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 50
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 54
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 20
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 18
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 18
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 17
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 58
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 17
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 19
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 52
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 18
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 50
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 56
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 23
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 20
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 53
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 21
1 / 1