2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42 метр урттай автомеханик шатны 2 автомашиныг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн эхний шатанд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашин нийлүүлэгдээд байна.

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2 автомашиныг өнөөдөр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид тус тус хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион, БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Десотел группын ерөнхийлөгч Жером Десотел, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын албаны хүмүүс оролцсон юм.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төслийн I үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлж, Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн 42 ширхэг автомашин нийлүүлэгдсэн. Тус автомашинуудыг төв, орон нутгийн анги, байгууллагад хуваарилан, үүрэг гүйцэтгэснээс хойш 6500 орчим гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5100 орчим иргэний амь нас, 300 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Харин II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 42м урттай автомеханик шатны автомашин 5, 32м урттай автомеханик шатны автомашин 10, хөөсөөр гал түймэр унтраах автомашин 3 буюу нийт 18 автомашин нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд хүрэх юм. Өнөөдөр ийнхүү төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2 автомашиныг хүлээн аваад байна” гэлээ.

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог.

Онцгой байдлын байгууллагад 42 метр урттай гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж, ийнхүү үүрэг гүйцэтгэж эхлээд байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 71
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 50
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 54
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 20
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 18
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 18
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 17
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 58
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 17
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 19
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 52
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 18
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 50
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 56
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 23
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 20
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 53
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 21
1 / 1