2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ

Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын А691 дүгээр тушаалын дагуу нийт 14 аймгийн Засаг дарга 350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулсан.

Монгол Улсын Амьтны тухай хууль болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу шонхор шувуу барих үйл ажиллагааг шаталсан зарчмаар зохицуулдаг. Амьтны тухай хуулийн 25.3 дахь заалтын дагуу тухайн газар нутгаас амьтан бариулах, ашиглуулах тусгайлсан гэрээг эцсийн байдлаар байгуулж, зөвшөөрөл олгох эрх нь тухайн Сумын Засаг даргын эрхийн хүрээнд байдаг. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 10 багийн 15 тээврийн хэрэгсэл, Тарагт суманд 1 багийн 3 тээврийн хэрэгсэлд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар гэрээгээр хүлээсэн эрх үүргийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд зөвшөөрөлгүй барьсан 123 тагтаа, ногтруу шувууг байгальд нь буцаан тавьж, зөрчил үйлдсэн 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу тус бүр 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1