2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Сайн дурын үйл ажиллагааны үндэсний стандартыг боловсруулж, орон даяар “Volunteer+Plus” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Монгол Улсад сайн дурын үйл ажиллагааг нэгдсэн ойлголт, нийтлэг шаардлага, стандарттай болгох зорилгоор “Volunteer+Plus” хөтөлбөрийг хэрэгжүүлж “Сайн дурын үйл ажиллагааны нийтлэг шаардлага, стандарт”-ын төслийг боловсруулж, улс орон даяар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ажлыг залуучуудын нийгмийн оролцоо, ур чадвар, боловсрол, карьер хөгжлийг дэмжих бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх юм.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2025 онд тус стандартын төсөл боловсруулах зөвлөхийн үйлчилгээг авч, төслийг боловсруулсан. Стандартын төслийг боловсруулах явцад залуучууд, иргэний нийгэм, төрийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийн оролцоог хангаж, санал авах, хэлэлцүүлэх ажил үе шаттай явагдаж байна.

Тухайлбал 2026 оны есдүгээр сард “Volunteer+Plus” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд нийслэлийн гурван дүүрэгт нийт 600 залууг хамруулсан цуврал арга хэмжээг зохион байгуулсан.

Хан-Уул дүүрэгт: Есдүгээр сарын 24-нд “Залуу багш нарын нийгмийн оролцоо” сэдвээр 200 залуу багш;

Чингэлтэй дүүрэгт: Есдүгээр сарын 26-нд “Орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо” сэдвээр 200 залуу;

Сүхбаатар дүүрэгт: Есдүгээр сарын 30-нд “Карьер хөгжил ба нийгмийн оролцоо” сэдвээр 200 залууг тус тус хамруулав.

Эдгээр арга хэмжээ нь залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг дэмжих, карьер хөгжил болон нийгмийн хариуцлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Цаашид 2026 оны IV улиралд “Volunteer+Plus”хөтөлбөрөөр дамжуулан 21 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт стандартын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, орон нутгийн залуучуудын санал, хэрэгцээ, онцлогийг тусгана. Мөн төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын оролцоотой 2 бодлогын хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ нь сайн дурын үйл ажиллагааны стандартыг зөвхөн нийслэлийн хүрээнд бус, орон нутгийн онцлог, залуучуудын хэрэгцээнд нийцүүлэн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

БОЛОВСРОЛ, КАРЬЕР ХӨГЖИЛТЭЙ УЯЛДУУЛНА

Сайн дурын үйл ажиллагааг залуучуудын боловсрол, мэргэжлийн хөгжилтэй уялдуулах чиглэлээр мөн тодорхой ажлууд хэрэгжүүлж байна.

“Volunteer+Plus” хөтөлбөрийн хүрээнд Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын оюутны хөгжлийн хөтөлбөрийг сайжруулах, сайн дурын ажлыг сонгон суралцах хичээлийн хөтөлбөрт тусгах чиглэлээр Боловсролын яамтай хамтран ажиллах хүсэлт хүргүүлээд байна.

Ингэснээр залуучуудын сайн дурын үйл ажиллагаанд оролцсон туршлага, эзэмшсэн ур чадварыг тэдний боловсрол, мэргэжлийн хөгжил, цаашдын карьер төлөвлөлттэй уялдуулах боломжийг нэмэгдүүлэх юм.

ИШЛЭЛ

“Сайн дурын үйл ажиллагаа бол залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна тэдэнд шинэ мэдлэг, ур чадвар, туршлага эзэмшүүлэх чухал боломж юм. Тиймээс сайн дурын үйл ажиллагааг нэг удаагийн арга хэмжээ бус, залуучуудын боловсрол, карьер хөгжил, нийгмийн оролцоотой уялдсан тогтолцоо болгон хөгжүүлэх нь чухал байна. Үүний нэг суурь нь улс орны хэмжээнд мөрдөх нийтлэг шаардлага, стандарт бий болгох явдал юм.”

ДАРААГИЙН ШАТ

“Сайн дурын үйл ажиллагааны нийтлэг шаардлага, стандарт”-ын төслийг 2026 онд улс орон даяар хэлэлцүүлж, төрийн байгууллага, иргэний нийгэм, залуучууд болон холбогдох талуудын саналыг тусган боловсронгуй болгоно. Улмаар стандартыг 2027 онд батлуулах зорилт тавин ажиллаж байна.

Ингэснээр Монгол Улсад сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах нийтлэг шаардлага бүрдэж, сайн дурын ажилтны оролцоо, хөгжлийг дэмжих, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, залуучуудын эзэмшсэн мэдлэг, ур чадварыг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжилтэй уялдуулах боломж улам нэмэгдэх юм.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
8 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
19 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
46 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1