2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Шуурхай штаб: 9,000 тонн АИ92 бензин тээвэрлэгдэн ирж байна

Шатахууны шуурхай штабаас өнөөдөр /2026.08.24/ мэдээлэл хийлээ. АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дагпүрэв:

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,520 тонн АИ92 бензинийг хүлээн авч, холбогдох өртөөнд нь буулгаж, түгээсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотын 121 шатахуун түгээх станцад 1,345 тонн, орон нутгийн 150 шатахуун түгээх станцад 1,116 тонн бүтээгдэхүүн нийлүүлжээ.  Одоогоор 9,000 тонн АИ92 төрлийн бензин тээвэрлэгдэж ирж байгаа. Өмнө нь мэдэгдсэний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд ажилласан. Өмнө нь 70-80 орон нутгийн шатахуун түгээх станцад нийлүүлж байсан бол одоо 105 болж нэмэгдлээ. Ялангуяа аймгийн төвүүдийг хангах улмаар алслагдсан газруудад хангах зорилго тавьж ажиллаж буй. Импортын хэмжээ бол тасралгүй явж байгаа. Тэр тусмаа наймдугаар сард захиж авахаар болсон бензинээ богино хугацаанд нийлүүлэхээр ярилцаж байна.

БНХАУ-аас авч байгаа бүтээгдэхүүн тасралтгүй орж ирж байгаа. Зарим алслагдсан сумдад 20 гаруй хоног бензиний түгээлт очоогүй тохиолдол бий. ОХУ-ын талаас ачилт багасгасантай холбоотойгоор манай улсад нөөц дундарсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын талаас ачилтаа нэмэгдүүлсэн гэх мэдээлэл байгаа. Тийм учраас бид ч гэсэн хэвийн хэмжээнд хүргэхээр шуурхай ажиллаж байна" гэв. 

Наймдугаар сарын 1-нээс 24-нийг хүртэлх хугацаанд:

  • Сүхбаатар боомтоор 45,507 тонн авто бензин,
  • Эрээнцав боомтоор 780 тонн авто бензин,
  • Замын-Үүд боомтоор 4,500 тонн авто бензин гээд нийт 50,780 тонныг импортоор хүлээн авчээ.


Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
5 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
16 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
43 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1