2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан болж цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эрсдэлийг бууруулах чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Тодруулбал, 2026 он дуустал эрсдэл үүсэж болзошгүй, өндөр дайчилгаа шаардсан бүх төрлийн сургуулилтыг хойшлуулах шийдвэр гаргав. Мөн намрын ургац хураалт болон бусад ажилд хууль, эрх зүйн хүрээнд цэргийн алба хаагчдыг оролцуулах тохиолдолд тэднийг эрсдэл өндөртэй техник, тоног төхөөрөмж дээр ажиллуулахгүй байх нөхцөлийг гэрээнд тодорхой тусгаж, аюулгүй ажиллагааг хатуу мөрдүүлэхийг үүрэг болгов.

Монгол Улсын Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хэрэгжилтийг эрчимжүүлж, Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагааны иж бүрэн хяналт шалгалтыг эхлүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Түүнчлэн Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар цэргийн дүйцүүлэх албаны тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэхээр болов. Ингэхдээ хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа багш, эмч зэрэг мэргэжлээр тодорхой хугацаанд ажилласан иргэнийг цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох журмын өөрчлөлтийг боловсруулан ажиллаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл, хүмүүжил, цэргийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Цэрэг, эх оронч хүмүүжил – Цэрэгжилтийн хичээл”-ийг энэ намраас туршилтын журмаар зохион байгуулах бэлтгэлийг хангах үүрэг өглөө.

Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах ажлын хүрээнд тэдний гэр бүлийн гишүүдийг тогтвортой орлого олох боломжтой болгох, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх төслийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Батлан хамгаалах салбар цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, албаны орчин дахь эрсдэлийг системтэйгээр бууруулахын зэрэгцээ тэдний болон гэр бүлийнх нь нийгмийн баталгааг сайжруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Мөн сайдын зөвлөлийн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдаас өмнө өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, биелэлт 67.7 хувьтай байгааг танилцуулав. Үүнтэй холбогдуулан хэрэгжилт хангалтгүй байгаа зарим ажилд тавих хяналтыг сайжруулж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1