УБ цаг агаар, УБ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн шинэ төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг 91 км зам тууллаа
5 цагийн өмнө 52

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан наймдугаар сарын 29-нд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудын хамт шинээр баригдаж буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, анхны аж ахуйн галт тэргээр төслийн трассын дагуу зорчин хяналт шалгалт хийлээ.

Ажлын хэсэг 1700 тонн ачаатай, 20 вагон бүхий галт тэргээр Багахангай-2 өртөөнөөс хөдөлж, цагт 40 км хүртэл хурдтайгаар 91 км зам туулсан байна. Энэ үеэр төмөр замын далан, дээд бүтцийн угсралт, гүүр, ус зайлуулах хоолой, малын гарц болон бусад инженерийн байгууламжийн хийц, чанар, зураг төслийн шийдлийг газар дээр нь шалгажээ.

Төслийн 43 дахь километрт байрлах 176 метр урт, 22 метр өндөр төмөр бетон гүүрээр анхны аж ахуйн галт тэрэг зорчсон бөгөөд гүүрийн угсралтын чанар болон төмөр замын дээд бүтцийн ажлын явцыг мөн шалгасан байна.

Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын урдуур, Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдох юм.

Төслийн үндсэн шугамын нийт урт 127.1 км бөгөөд дөрвөн өртөө, гурван зөрлөг байгуулахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний үе шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 91 км төмөр замыг барьж байна.

Трассын дагуу нийт есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүр, иргэд, тээврийн хэрэгсэл болон ус нэвтрүүлэх зориулалттай 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөсөн байна.

Сүүлийн өдрүүдэд орсон борооны дараа трассын зарим хэсэгт ус тогтсон ч төмөр замын далан руу ус нэвтрээгүй, ус зайлуулах суваг, шуудуугаар хэвийн урсаж байсныг ажлын хэсэг онцолжээ. Зам, тээврийн сайд бороо, үерийн уснаас төмөр замын далан болон бүтцийг хамгаалах арга хэмжээнд тогтмол хяналт тавихыг инженер, техникийн ажилтнуудад үүрэг болгосон байна.

Мөн барилгын ажлын үеэр ашигласан түр шороон замуудыг цэгцлэх, трассын дагуух барилгын материал, хог хаягдлыг цэвэрлэх, иргэд болон малчид төмөр замын бүсэд санамсаргүй нэвтрэхээс сэргийлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэл өгчээ.

Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 90 гаруй аж ахуйн нэгж, компани туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа аж. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын инженер, техникийн ажилтнууд төмөр замын далан, гүүр, хоолой болон бусад инженерийн байгууламжийг дотоодын хүчээр барьж байгуулах чадавх нэмэгдсэнийг онцолжээ.

Тус салбар төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр тэсэрч дэлбэрэх болон хортой бодис агуулсан 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэх урсгалыг хотын гадуур, Богдхан уулын урдуур шилжүүлэх боломж бүрдэх юм.

Ингэснээр нийслэлийн хүн ам төвлөрсөн бүсийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээс гадна төмөр замын сүлжээний уялдаа холбоог сайжруулж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулна гэж төслийн хүрээнд тооцож байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монголын шигшээ 60 онооны зөрүүгээр Фижигийн багийг хожлоо
2 цагийн өмнө 35
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63%-тай байна
4 цагийн өмнө 13
Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
4 цагийн өмнө 47
Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна
5 цагийн өмнө 47
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн шинэ төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг 91 км зам тууллаа
5 цагийн өмнө 53
Хөгжлийн банкнаас 100 САЯ ам.долларын санхүүжилтыг олгожээ
5 цагийн өмнө 15
Нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
5 цагийн өмнө 11
Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557 мянган тонн багтаамжтай элеватор бэлэн байна
2026-08-28 59
Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн харьцуулан таниулах тусгай үзэсгэлэн гарч байна
2026-08-28 22
Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүллээ
2026-08-28 80
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 55
Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд шүлхий өвчний тохиолдол илэрлээ
2026-08-28 64
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛСНИЙГ ЭРХ БҮХИЙ ХӨНДЛӨНГИЙН БАЙГУУЛЛАГА БАТАЛГААЖУУЛУУЛНА
2026-08-28 60
Сүрьеэ өвчний чиглэлд ХӨСҮТ болон Дилав Хутагт сан хамтран ажиллана
2026-08-28 21
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 291 ТУЛГУУРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА
2026-08-28 57
Нийслэлийн ерөнхий боловсролын дөрвөн сургуульд 400 ширээ, сандал хандивлалаа
2026-08-28 60
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-28 58
МОНГОЛ ЛЮКСЕМБУРГИЙН ХАРИЛЦААНД ШИНЭ АХИЦ ГАРЛАА
2026-08-28 56
Монголбанк иргэдийн зээлийн мэдээлэлтэй холбоотой санал, хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэлтийн явцыг харуулдаг системийг 9-р сард ашиглалтад оруулна
2026-08-28 79
Зэс, нүүрсний экспорт өсөж, төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа
2026-08-27 97
1 / 1