2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хүүхдийн амь тэнссэн үеийн тусламжийн олон улсын хамтарсан сургалт боллоо

Монголын Хүүхдийн Анагаахын Академи, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхим хамтран АНУ-ын Baylor College of Medicine, Texas Children’s Hospital, Boston Children’s Hospital, Япон Улсын Saitama Children’s Medical Center байгууллагын профессор, эмч, мэргэжилтнүүдийг эх орондоо хүлээн авч, PALS – Pediatric Advanced Life Support олон улсын хамтарсан сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн Ур Чадварын Төвд зохион байгууллаа.

АНУ-аас хүрэлцэн ирсэн багш, мэргэжилтнүүдийн багийг Харвардын Их Сургуулийн профессор, хүүхдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Кейра Мэйсон ахалсан ба багийн бүрэлдэхүүнд хүүхдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, хүүхдийн зүрхний эрчимт эмчилгээ, хүүхдийн ерөнхий анагаах ухаан, хоол боловсруулах эрхтэн судлалын чиглэлээр ажилладаг профессор, эмч, мэргэжилтнүүд оролцов.

Сургалтын хүрээнд хүүхдийн амь насанд аюултай байдал, зүрх, амьсгалын дутагдлыг эрт таних, сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, яаралтай тусламжийн үед багаар ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах зэрэг PALS сургалтын үндсэн мэдлэг, ур чадварыг эмнэлзүйн дуураймал орчинд дадлагажуулах чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдлаа.

Мөн АНУ-ын Baylor College of Medicine, Texas Children’s Hospital-ийн дэд профессор Лиза Каплан, түүний баг хамт олон “Simulation-Based Education” буюу "Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын арга зүй" сэдвээр онол, дадлага хосолсон сургалт явуулан, 8 аймгийн нийт 28 эмчийг хамруулав.

Тус сургалтанд оролцогчид эмнэлзүйн бодит нөхцөлд ойр дуураймал орчинд ажиллах, тохиолдолд суурилсан сургалтын сценарийг боловсруулах, багийн ажиллагааг сайжруулах, сургалтын дараах хэлэлцүүлэг, дүгнэлтийг үр дүнтэй зохион байгуулах арга зүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн.

2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Анагаах Ухааны Сургуулийн багш нарт зориулсан “Эмнэлзүйн ур чадварт суурилсан сургалт” зохион байгуулагдаж, олон улсын профессор, эмч, мэргэжилтнүүд эмнэлзүйн сургалтын орчин үеийн арга зүй, симуляцид суурилсан сургалт, ур чадварын үнэлгээг хэрхэн хийх, багшлах арга барилын талаарх туршлагаа хуваалцлаа.

Энэхүү олон улсын хамтарсан сургалт нь хүүхдийн яаралтай, эрчимт эмчилгээний тусламжийн чанарыг сайжруулах, эмч, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, PALS ба симуляцид суурилсан сургалтын арга зүйг Монгол Улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон хэмээн дүгнэжээ.

Ивээн тэтгэлэгт мэдээ

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
13 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
39 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
50 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1