Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1065 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1051 хэрэг шалгагдаж байна.

Б.М нь Гаалйн ерөнхий газрын Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ.

Түүнчлэн нийтийн албан тушаалтан М нь хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, нийтийн албан тушаалтан Т нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ.

Одоогоор сэтгэгдэл алга.