2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

4:11 АН: 20 сайдаа цөөл! Иргэд мах авч чадахгүй байгаа тул ЯСНЫ ЦЭГ гэдэг тусдаа лангуу гарсан

АН-ын 4:11 мэдээллийн цаг энэ удаад УИХ дэлгүүрийн урд Фонтан орчимд боллоо.

АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: Бид ээлжит мэдээллээ төрийн ордноос биш гадаа иргэдийнхээ дундаас хийж байна. Өнгөрсөн Даваа гарагт бид бүхний эхлүүлсэн “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намаас бүх сум, дүүргүүд, орон нутаг руу ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийн зүгээс тавьж байгаа хамгийн гол асуулт нь “Үнийн өсөлт” гэдэг зүйлийг ярьж байна.

Иргэдийн хувьд төр засаг үнийн өсөлт дээр бодлого гаргаж чадахгүй, хамгаалж чадахгүй байна гэж хамгийн их ярьж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд нэг өрхийн орлого 4.8%-иар буурсан.

Энэ нь цар тахлын үеэс бараг давсан хэмжээний нөхцөл байдал руу орсон гэсэн үг. Мөн ерөнхий бараа бүтээгдэхүүний үнэ 10-15%-иар өссөн. Сүүлийн арван жилд иргэдийн зээл 428%-иар нэмэгдсэн байна. Харин сүүлийн нэг жилд 17%-иар өссөн байна. Энэ бол иргэдийн орлого нь хүрэхгүй, инфляцаас болоод бүх зүйлээ зээлээр аргалж байна.

Дээрээс нь зарлагаа танаж эхэлсэн. Бид өнөөдөр нэгдүгээрт үнийн өсөлтийн тухай, хоёрдугаарт үндэсний хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл өгнө, гуравдугаарт өнгөрсөн хугацаанд Ардын намаас шаардаж байсан хоёр зүйлээ нэмж шаардахыг хүсэж байна. Төсвийн тодотголоо оруулж ирсэн юм бол ажил хэрэгч хандаад, их хурлаа яаралтай хуралдуулаад, чуулганаар энэ асуудлаа хэлэлцмээр байна. Иргэдийн амьдрал хүнд байна. Хотын нэг зах руу ороод худалдагчтай ярихад “Иргэд 100 гр-аар мах, 200 гр-аар будаа авч байна” гэж байна. Мах худалдаж авдаг хүн багасаж, ясны цэг гэдэг тусдаа лангуу гарсан байна. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцүүлж, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг АН эрх баригчдаас шаардаж байна. Энэ бол улс төржилт биш, иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдэж өгөөч ээ гэсэн хүсэлт юм. Бас чуулганаар энэ данхайсан төсвөөсөө 20 сайдаа цөөл гэдэг шаардлагаа дахин тавьж байна” гэлээ.

АН-ын дэд дарга Н.Ганибал “Яагаад шатахуун хомсдов, яагаад үнэ өсөв. Энэ бол засгийн газрын алдаатай буруу бодлого. Засгийн газар 45 хоногийн нөөцөө хэрхэн яаж зөв зохицуулж, зарцуулах вэ гэдэг талаар бодлого, тооцоо гаргах ёстой салбарын сайд нь буруу бодлого гаргаснаас болж өнөөдрийн нөхцөл байдал руу биднийг оруулсан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Дамдинням гэж нөхөр наадмын амралтаар иргэдийгээ “Яв, амар, хотоо чөлөөл. Бензин бол хангалттай байгаа” гэж алиа хошин мэдээлэл хийсэн. Өнөөдөр бид нэг бол их рийл хийсэн, эсхүл алиа хошин шийдвэр гаргасан дарга нартай л боллоо. Хичээлийн шинэ жил дөхөж байхад харамсалтай нь эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг авахад хүндрэл учраад байна. Нэг хүүхдийн хичээлийн хэрэглэлийг авахад л багадаа 500,000 төгрөг болж байгаа. Хоёроос гурван хүүхэдтэй айл бол 1.5 сая төгрөг болж байна. Энэ их мөнгийг иргэд маань хэрэглээний зээл аваад, ашиглаж, хэрэглэж байгаа. Уг нь Монгол улс боловсрол, эрүүл мэнд хоёр нь үнэгүй гэх ч хүүхдээ сургуульд явуулах асуудал нь маш хүнд болчихлоо. Иймээс Ардчилсан намын бүлгийн гишүүд маань Н.Учралын засгийн газрыг огцруулъя гэж байгаа юм. Яагаад гэвэл өнөөдрийн гаргаж байгаа нэг сайдын алдаа Монгол улсын зовлон болж байна. Тэвчиж болох зардлуудаа засгийн газар төсвийн тодотголоороо барьж орж ирсэнгүй. Манай дарга нар ард түмэндээ үнэнээ хэлдэг баймаар байна” гэлээ.

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
6 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
28 мин өмнө 4
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
29 мин өмнө 4
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
31 мин өмнө 4
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
37 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
37 мин өмнө 38
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
39 мин өмнө 4
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
47 мин өмнө 4
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
52 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
55 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
59 мин өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 6
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1