2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, бодлогод нөлөөлөх асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан даргалж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын дарга, удирдлага оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлуудын талаар танилцуулав.


“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” “Түгээмэл хөгжил төв”, “Итгэлийн оч гал дөл” ТББ-ын зарим төлөөлөл санал, хүсэлтээ илэрхийллээ. Явган зам, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны бодлого, нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй болгох асуудлаар санал солилцов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудлыг судалж, шат шатны байгууллагуудад хүргэх, бодлого, шийдвэрт тусгах, тусгасан ажлуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн хуралдааныг улирал бүр зохион байгуулна. Жилийн төлөвлөлтөд өмнөх жил нь санал авч нэгтгэж, төсөвт суулгах нь зүйтэй. Аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжилтийн явцад алдагддаг жишээ бий. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай, налуу зам харахад байгаа мэт боловч стандарт мөрдөгдөхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байна. Тиймээс төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бүх шатандаа хяналтыг сайжруулъя” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан дараах үүрэг даалгаврыг холбогдох газруудад өглөө.

  1. Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах,
  2. Хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх,
  3. Төрийн байгууллагууд гадна болон дотоод орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах,
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх, соёл, урлагийн авьяас, чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө


Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1