“Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа” (SATREPS) хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Токушимагийн их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хепатит Дельта вирусийн (HDV) халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлт” төслийн анхны судлаачид Япон улсыг зорижээ.
АШУҮИС болон Токушимагийн их сургууль хамтран хос дипломын докторын хөтөлбөр шинээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн анхны элсэгчээр АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхмийн багш Г.Ануужин, Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны (MEXT) Засгийн газрын тэтгэлэгт оюутнаар А.Цэнгүнмаа шалгарч, тус төслийн хүрээнд мэргэшиж, судлаач бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан байна.
АШУҮИС-ийн залуу судлаачид Токушимагийн их сургуульд докторын түвшинд суралцаж, Монгол Улсад Хепатит Дельта вирусийн халдварыг хянах, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх олон улсын хамтарсан судалгаанд оролцох юм.
Ивээн тэтгэлэгт мэдээ