2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Дуу хөгжмийн бүтээгчид энэ сарын 24-нд чуулна

Дэлхийн оюуны өмчийн байгууллага "Wipo" ба Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар "Ipom" хамтран Монгол Улсын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой "Wipo" mentorship хөтөлбөрийг Япон улсын Оюуны өмчийн газар "Jco", Япон улсын Соёлын асуудал эрхэлсэн агентлаг "ACA"-ийн дэмжлэгтэйгээр 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж, Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага болох "Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг" "Moscap" уг хөтөлбөрт хамрагдах юм.

Хөтөлбөрийн хугацаанд талууд хамтран ажиллаж, "Moscap"-ийг "CISAC"-д гишүүнээр элсүүлэх зорилт тавин ажиллана.

Энэхүү зорилгын хүрээнд Монголын дуу хөгжим бүтээгчид болон хөгжмийн бүтээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, Монгол бүтээлийн ашиглалтын төлбөрийг олон улсаас цуглуулах, бүтээл ашиглалтад мониторинг хийх, гишүүдэд төлбөр хуваарилах үйл явцыг автоматжуулах зохиогчийн эрхийн удирдлагын "АТЛАС" системийг Монголд нэвтрүүлнэ.

Уг хөтөлбөр 2026 оны зургаадугаар сарын 24-нд Чингис хаан зочид буудлын "Өргөө" танхимд 10-17 цагт болно.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу

Мөн CISAC-ын олон улсын зөвлөхүүд хамтын удирдлагын байгууллагын дүрэм журмууд, эрх төлөөлүүлэх гэрээ, гишүүнчлэлийн журам, бүтээл ашиглалтын тариф, төлбөр хуваарилалтын дүрмийг сайжруулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж, тогтвортой, хариуцлагатай бөгөөд ил тод засаглалыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж Олон улсын Зохиогч, Хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1