2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг өнөөдөр /2026.06.30/ нээлээ. Олон улсын парламентын холбооны өдөр болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нар оролцов.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ “Нээлттэй парламент” санаачилгын хүрээнд иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буйг тодотгоод, энэхүү Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхим нь уг зорилтыг хэрэгжүүлэх бодит алхмуудын нэг хэмээн онцлов.

Иргэд энэхүү уулзалтын танхимд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай чөлөөтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоолын талаарх саналаа илэрхийлэх боломж бүрдэж буйг тэмдэглээд, УИХ иргэдээ сонсдог байх ёстой. Парламентын нүд хурц, чих сонор байх нь иргэдээ сонсож, тэдний оролцоог хэрхэн хангахаас шалтгаална гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн УИХ-ын дарга 74 жилийн өмнө Сайд нарын Зөвлөлийн номын сан нэртэйгээр үүсгэн байгуулагдсан Парламентын номын сангийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, төрийн байгууллагын дотоод хэрэгцээнд үйлчилдэг байсан уламжлалт хэлбэрийг өргөжүүлэн, иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл, мэдлэгийн төв болгон хөгжүүлж байгааг онцлов.

Салбар уншлагын танхим нь хууль, эрх зүй, эдийн засаг болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн 4000 гаруй ном, товхимолын сан хөмрөгтэй бөгөөд уншигчдад зориулсан орчин үеийн үйлчилгээ, цахим мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан парламентын болон судалгааны үнэ цэнтэй эх сурвалжуудыг ашиглах боломжийг олгоно. Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхим УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
9 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
20 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
47 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1