Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний "Шилдэг бүтээл", "Шилдэг илтгэл", "Шилдэг төсөл" шалгаруулах VI уралдаан "Бизнесийн орчин ба хувийн эрх зүйн шинэтгэл" сэдвээр зохион байгуулагдана. Эрдэмтэн, судлаач, оюутнууд та бүхнийг тус уралдаанд бүтээл, төсөл, илтгэлээ ирүүлэхийг урьж байна.
ШИЛДЭГ БҮТЭЭЛ
Уралдаанд эрх зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэмтэн, судлаач, судлаачдын баг дараах бүтээлээр оролцоно. Эдгээрт:
Тус уралдаанд оролцох бүтээлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2 хувь болон холбогдох материал (бүтээлийн танилцуулга, зохиогчийн СѴ, бүтээлийн жагсаалт) -ын хамт 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэл ирүүлнэ. Боловсролын зэрэг (магистр, доктор) хамгаалахад зориулан бичсэн бүтээлийг уралд алдаанд хүлээн авахгүй.
ШИЛДЭГ ТӨСӨЛ
Уралдаанд эрх зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэрг гийн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, мэргэжлийн холбо олбоо, шилдэг төсөл, судлаачдын баг, судлаач төслөөрөө оролцох боломжтой.
Төслийн шалгаруулалтыг дараах төрлөөр зохион байгуулна. Үүнд:
Төслийг холбогдох материалын хамт 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд бичгээр болон grant2026@mojha.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
ШИЛДЭГ ИЛТГЭЛ
Уралдаанд хууль зүйн чиглэлээр бакалаврын сургалт эрхэлдэг дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутан, сонсогчид илтгэлээрээ оролцох боломжтой. Илтгэлийг зохиогчийн анкет болон бүтээлийн жагсаалтын хамт 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэл Дотоод хэргийн их сургуульд хэвлэмэл хэлбэрээр болон Journal.uia@uia.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу