2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ

Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2026 оны 9 дүгээр сард 1.47 болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ3.7 хувь, хуучин орон сууцны үнэ 8.8 хувиар тус тус өссөн байна. Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.2 хувиар буурч, хуучин орон сууцны үнэ 2.0 хувиар өссөн байна.

2026 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 14.8 хувь (468.4 мянган төгрөг)-иар өссөн байна.

2026 оны 9 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.86 сая

төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.92 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 10.2 хувь (428.9 мянган төгрөг)-аар өссөн байна.

Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.99 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.31 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

2026 оны 9 дүгээр сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.38 сая төгрөг, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.97 сая төгрөг, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.04 сая төгрөг байна.

Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.65-3.63 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 1.10-1.71 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
11 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
37 мин өмнө 40
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
48 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1