УБ цаг агаар, УБ
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
1 цагийн өмнө 7

Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний тасралтгүй байдал, эмийн хүртээмжийг хангах зорилгоор гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөр дамжуулан нэг эх үүсвэрийн худалдан авалтыг зохион байгуулснаар эмийн нэгжийн үнийг бууруулж, 350 сая төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон.

Улмаар хэмнэсэн хөрөнгийг дахин үр ашигтай зарцуулж, анхны төсөвт багтаагүй байсан нэн шаардлагатай 3 нэр төрлийн эмийг нэмж захиалжээ.

Ингэснээр нийт 5 нэр төрлийн гемофилийн эсрэг рекомбинант факторыг хүлээн авч, эмчилгээний хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж байна.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Төсвийн хэмнэлт гэдэг зөвхөн мөнгө хэмнэсэн үзүүлэлт биш. Харин хэмнэсэн хөрөнгөөр илүү олон иргэнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэж чадсан бодит үр дүн байх ёстой. Энэ удаагийн худалдан авалт үүнийг бодитоор харууллаа” хэмээн онцоллоо.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон "Өнөөдөр ийнхүү эмийг хүлээлгэн өгч байгаа нь Монгол Улсад гемофилитэй хүмүүс шаардлагатай эмчилгээгээ найдвартай авах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна. Цус бүлэгнэлтийн нөхөх эмчилгээг цаг алдалгүй авах нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар болон түншүүдтэй хамтран нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлж, илүү тэсвэртэй, тэгш хүртээмжтэй, хүн бүрийг хамарсан эрүүл мэндийн тогтолцоог дэмжихийн төлөө тууштай ажиллах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд гемофили өвчтэй 173 иргэн бүртгэлтэй бөгөөд тус өвчин нь цус бүлэгнэлтийн хүчин зүйл дутагдсанаас цус алдах эрсдэл өндөртэй, урт хугацааны эмчилгээ, тогтмол хяналт шаарддаг. Иймд эмчилгээний шаардлагатай хүчин зүйлийг цаг тухайд нь, тасралтгүй нийлүүлэх нь өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр хүлээлгэн өгч буй рекомбинант VIII, IX факторууд нь олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, эмийн хатуу зохицуулалттай зах зээлд нийлүүлэгддэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн бөгөөд гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний хэрэгцээг тогтвортой хангах боломжийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэл өндөртэй эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг илүү үр ашигтай, тогтвортой зохион байгуулахын зэрэгцээ эрэлт хэрэгцээнд суурилсан төлөвлөлт, чанарын баталгаажуулалт, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангасан тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна.

Сайд Э.Батшугар “Иргэн бүрд шаардлагатай эмчилгээ нь хүртээмжтэй, эмийн хангамж нь тасралтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь чанартай байх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэдгийг энэ үеэр онцоллоо.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт хичээлдээ орлоо
1 цагийн өмнө 67
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
1 цагийн өмнө 8
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2 цагийн өмнө 9
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол болно
3 цагийн өмнө 15
2026-2027 оны хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
4 цагийн өмнө 89
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Э.Анужин төрөлх нутагтаа хүрэлцэн ирлээ
4 цагийн өмнө 109
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
5 цагийн өмнө 14
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
5 цагийн өмнө 15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
6 цагийн өмнө 89
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
6 цагийн өмнө 60
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах нэрсийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэн, баталгаажуулжээ
10 цагийн өмнө 15
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай 3 байршилд холбосон зам ашиглалтанд орлоо
10 цагийн өмнө 16
Томуугийн вакцин хийж эхэлжээ
10 цагийн өмнө 26
“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
11 цагийн өмнө 54
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД БЭЛТГЭЛЭЭ
11 цагийн өмнө 52
Азийн спортын 20 дугаар наадамд оролцох баг тамирчдаа үдлээ
11 цагийн өмнө 46
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" нээгдлээ
11 цагийн өмнө 56
Цахилгаан автомашины импортын 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгдэж байна
2026-08-31 54
БНСУ визийн шалгалтын явцад паспортыг хадгалж буй зохицуулалтыг цаашид эргэн авч үзнэ
2026-08-31 50
Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ
2026-08-31 48
1 / 1