2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Непалд үерийн хоёр дахь давалгаа буух эрсдэлтэй байна

Непал, Төвдийн хил орчимд мөсөн голын хэсэг, хад чулуу их хэмжээгээр нурж, голын хөндий рүү унаснаас үүдэн асар их хүчтэй гэнэтийн шавар, чулуулгийн үер буужээ. Хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл 5200 метрийн өндөрт байсан мөсөн голын доод хэсэг тасарч, 1200 орчим метр доорх хөндий рүү унасан шинж тэмдэг илэрсэн байна.

Цагдаагийн байгууллагаас одоогийн байдлаар үерийн улмаас 162 хүн нас барсан, 579 жуулчин сураггүй байгаа ба тэдний 400 гаруй нь гадаадын иргэд гэж мэдээллээд байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирогчдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Хамгийн их хохирол Расува, Навакот, Дхадинг суурин орчимд бүртгэгдэж, голын эргийн суурингууд, авто зам, гүүр, усан цахилгаан станцууд сүйдсэн байна.

Гамшигт өртөгсдийг Непалын арми болон цагдаагийнхан нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа явуулж, хамгийн их хохирол амссан бүсүүдэд майхан, хүнс, анхан шатны тусламж хүргэж байна. Мөн Энэтхэгээс тусламж илгээсэн бөгөөд НҮБ болон бусад улсын байгууллагууд ч аврах ажиллагаанд оролцож эхэлжээ.

Нөхцөл байдал одоо ч намжаагүй бөгөөд Тришули голын дагуух суурингуудын хувьд үерийн дараагийн давалгаа болон голын түр бөглөрөл задарч дахин их ус буух эрсдэл хамгийн том анхаарах зүйл болж байгаа тухай мэдээллэж байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
5 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
16 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
43 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1